«Браво Авто» ХХК болон түүний түншүүд дараах үндсэн хүргэлтийн үйлчилгээг үзүүлж байна.
- Арилжааны байнгын ачааг хүргэх;
- 1-6, 8-9 ангиллын аюултай ачаа (ADR) хүргэх;
- Температурын хяналттай хүргэлт (эмийн бүтээгдэхүүн, өндөр технологийн тоног төхөөрөмж, химийн бүрэлдэхүүн хэсгүүд гэх мэт);
- Өндөр үнэтэй бараа хүргэх;
- Европын хамтын нийгэмлэг/ нэгтгэлээс бүлэг тээвэрлэлт;
«Браво Авто» ХХК-ийн өөрийн болон хамтран ажилладаг байгууллагуудын үйлчилгээ үзүүлдэг гол бүс нутаг, ачааны урсгал нь Европын хамтын нийгэмлэгээс Монгол, Хятад, Казахстан, Тажикистан, Киргизстан руу тээвэрлэлт юм.
Бид Хятадаас Европын хамтын нийгэмлэг, ОХУ, Төв Азийн бүс нутаг руу автомашины тээвэр хийдэг анхдагч нарын нэг байсан бөгөөд одоо ч зах зээлд оролцогч хэвээр байна.
Одоогийн байдлаар бид авто тээврээс гадна Энэтхэг, Вьетнам, Өмнөд Солонгос, Өмнөд Америк, АНУ-аас Монгол Улс, ОХУ, Европын орнууд руу холимог тээвэрлэлтийн шийдлүүдийг гаргаж боловсруулж байна.
Манай мэргэжлийн баг аль ч үйлчлүүлэгч, аль ч газарзүйн хувьд "хаалганаас хаалга руу" логистикийн шийдлийг олоход туслах болно.